Өвлийн улиралд вакум цонх яагаад цантаж, хөлөрдөг вэ?
Агаар сэлгэхгүй удвал яах вэ?
Цонх, хаалгаа удаан хугацаанд хаалттай байлгахад өрөөний агаар хангалттай солигдохгүй. Хүмүүс амьсгалах явцад нүүрсхүчлийн хий (CO₂) ялгаруулдаг тул агааржуулалт муутай орчинд түүний хэмжээ нэмэгддэг.
Тоос, зарим бохирдуулагчийг шүүж чадна. Гэхдээ өрөөнд гаднаас цэвэр агаар оруулах ажлыг бүрэн орлож чадахгүй.
Өрөөний хуримтлагдсан CO₂ болон чийгийг гадагшлуулж, гаднаас шинэ агаар оруулахад тусалдаг.
CO₂ гэж юу вэ?
CO₂ буюу нүүрсхүчлийн хий нь хүний амьсгалаар ялгардаг хий юм. Өрөөн дэх CO₂-ийн хэмжээ өндөрсөх нь агаар сэлгэлт хангалтгүй байгааг илтгэх нэг үзүүлэлт байж болно.
Анхаарах зүйл: CO₂ нь цонхны шил хөлөргөдөг шууд шалтгаан биш. Харин агаар сэлгэлт муу үед өрөөний чийг бас хуримтлагдаж, хүйтэн шилэн дээр усан дусал үүсэх нөхцөл бүрддэг.
Цонх яагаад хөлөрч, цантдаг вэ?
Өрөөний чийгтэй, дулаан агаар хүйтэн шилэн гадаргуутай хүрэлцэхэд усны уур дусал болон тогтдог. Үүнийг цонх хөлрөх гэдэг. Харин шилний гадаргуу хэт хүйтэн үед тэр чийг хөлдөж цан үүсэж болно.
Шилний гадаргуу хүйтэн байх, өрөөний чийг ихсэх, агаарын солилцоо муудах зэрэг хүчин зүйл нийлбэл цанталт илүү амархан үүснэ. Тиймээс шинэ вакум цонх хөлөрлөө гээд заавал цонх чанаргүй гэсэн үг биш.

“Хуучин модон цонх огт тэгдэггүй байсан” – гэж та хэлэх байх. Таны зөв, гэхдээ шинэ цонх муудаа хөлрөөд байгаа юм биш ээ. Модон цонх завсар ихтэй, тэр завсраар байнга агаар солилцож байдаг тул тасалгааны чийгийг эрс багасгана.

Харамсалтай нь, энэ нь зөвхөн үзэмжний тухай асуудал биш юм. Цонх хөлрөх, цантах нь тасалгааны микро орчин эрүүл бус байгааг илтгэнэ. Хэт их чийгшил нь төрөл бүрийн мөөгөнцөр, хөгц ургахад хүргэдэг.
Агааржуулалт хангалттай бус үед нүүрсхүчлийн хий хуримтлагдаж агаарт хортой бодисын агууламж ихэсдэг байна. Үүний үр дагаварт нь оршин суугчдын эрүүл мэнд муудах, дархлааны систем сулрах аюултай.
Цонх цантах, хөлрөхийг хэрхэн багасгах вэ?






Comments
Post a Comment