15 жилийн туршлага, 5 жилийн баталгаа БИД ЦОНХ, ХААЛГА ЗАХИАЛАГЧИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ЦАГ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Цонх яагаад цантдагийг тайлбарлая!!!

--> Цонх цантах, хөлрөх үндсэн шалтгаануудын нэг нь барилгын дулаанаа хадгалах, алдахтай шууд холбоотой процесс юм.
Тиймээс цонх яагаад цантдаг эсэх талаар ярихаас өмнө барилга байгууламжын дулаан алдагдлын талаар өгүүлье.

Ямар ч барилга байгууламж дулаан алдагдалгүй бив битүү байна гэж байхгүй. Хамгийн төгс барилга байгууламж хүртэл тодорхой хэмжээний дулаанаа алдаж л байдаг. Дулаан алдагдалыг 2 үндсэн хэсэгт хуваана.

 www.facebook.com/munkhiintsonkh
1.Барилгын хаших хийцийн
2.Агаар нэвтрэлтийн гэж ангилна.

Барилгын хаших хийцийн гэж Барилга байгууламжийг гадна орчиноос тусгаарлаж байгаа "хана"-ыг хийсэн материалын дулаан дамжуулалтаас шалтгаалсан дулаан алдагдалыг хэлнэ.
Жнь: Танайх угсармал барилгад байдаг бол танай барилгын хана төмөр бетон, харин сүүлийн үед баригдсан барилгад амьдардаг бол тоосго, хөөсөнцөр, блок зэрэг материалуудаас бүрдэх ба эдгээр материалуудын халуун, хүйтэн дамжуулах чадвараас танай барилгын дулаан алдагдал шууд шалтгаална гэсэн үг.

 99668989 96667873
Агаар нэвтрэлтийн гэж цонх болон хаалга болон барилгын хана, хучилтанд гарсан зай завсараар гарах агаартай хамт гадагшлах дулааны алдагдалыг ийнхүү нэрлэнэ.
Тиймээс танай барилга хэдий халаалт сайтай ч сийгэж үлээгээд эсвэл хүйтэн байдаг бол дулаан алдагдал ихтэй гэсэн үг ба үүнийг дагалдах асуудлууд гарч ирэх магадлал өндөртэй гэсэн үг.

Тэдний нэг нь цонх цантах, хөлрөх үзэгдэл юм.
Цонх цантаж, хөлөрч байгаа шалтгааныг технологийн ба технологийн бус алдааны улмаас гэж 2 хуваана.

 Мөнхийн цонх вакуум цонхны үйлдвэр
Технологийн алдаанд:
1.      Цонх нь битүүмжлэл муутай байх.
Модон цонх бол шил, рам хоёрын хоорондох замасканд зай завсартай эсвэл шаардлага хангахгүй байх, модон рам өмхөрсөн байх, гажсан байх. Цонхны эргэн тойрны дулаалга дутуу эсвэл хийгдээгүй байх
Вакуум цонх бол шилэн багц 2 болон түүнээс дээш биш, рам болон шил хоёрын хоорондох резинэн жийрэг үжирсэн эсвэл тасарсан, зайтай байх, Вакуум цонхны камерууд буюу раман доторх агаарын битүү хуваалтын орон зайнууд цөөхөн эсвэл агаар чөлөөтэй нэвтрэх зай завсартай байх гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
2.      Цонх нь суулгах үед ханатай харьцах хэсгийн зайг зориулалтын дулаалгын хөөсөөр дулаалаагүй эсвэл дутуу дулаалсан. Рамны ханад бэхлэх бэхэлгээг хэтэрхий том, олон, овор ихтэй зүйлээр хийсэн /жш нь: бараг банзаар чигжчихдэг асуудал бий/, Далий хазгай суулгасанаас зай завсар гарах нөхцөл бүрдсэн, Цонхны амалгаа, тавцанг цонхны рамыг даруулалгүй хийсэн гэх мэт зүйлүүдээс шалтгаална.
3.      Цонхы рам болон нугас нь шаадлага хангахгүй эсвэл тухайн цонхны хэмжээнд таарсан тоо хэмжээ, хэмжээсгүйн улмаас цаашид хэв гажилтанд орохоор болсон, эсвэл согогтой материалаар хийгдсэний улмаас бүрэн хаагдаж нээгдэхгүй байх зэрэг болно.
4.     Шилэн багцуудыг хийхдээ сайтар цэвэрлээгүй, чийгтэй байхад нь дараагийн шилийг хийсэн.
www.tsonkh.com
Харин цонхны өөрийн бус технологийн бус алдаанд:
1.      Өрөөний дотор агаарын температур буюу халаалт муу байх / +20 С хүрэхгүй байх/
2.      Барилгын хаших хийцийн дулаан алдагдал их байх. Үүнийг түрүүн тайлбарласан тул дахин тайлбарлах гэсэнгүй.
3.      Агаар сэлгэлт хийхгүй байх, өрөө хэтэрхий чийг ихтэй байх
4.      Ховор тохиолдолд зураг төслийн тооцооны алдааны улмаас барилга хүйтэн барилга болох гэх мэт шалтгаануудыг нэрлэж болж байна.
За тэгэхээр таны магадгүй толгой гашилгаж байгаа асуудлуудын нэг ч гэсэн хэсэгт хариулт өгсөн гэж найдаж байна.
  

Хуучин модон цонх хаалганд дулааны алдагдал их байдаг хэдий ч тэр хэмжээгээрээ агаарын солилцоо явагдаж байдаг давуу талтай. Харин вакуум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгааралдаг хэдийч агаарын солилцоог багасгадаг байна.

Иймээс агаарын солилцоог хэвийн байлгахын тулд өдөрт 3-4 удаа салхивчаа нээж цэвэр агаар оруулж байх хэрэгтэй юм.

Агаарын солилцоо муутай өрөө тасалгаанд усанд орох, душ саунд суух, юм угаах, хоол хийх нь тасалгааны чийг дулааны хэмжээг нэмэгдүүлдэг байна. Үүнээс үүдэн цонх хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм.                                       WWW.TSONKH.COM
 За тэгэхээр таны магадгүй толгой гашилгаж байгаа асуудлуудын нэг ч гэсэн хэсэгт хариулт өгсөн гэж найдаж байна.