15 жилийн туршлага, 5 жилийн баталгаа БИД ЦОНХ, ХААЛГА ЗАХИАЛАГЧИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ЦАГ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЙЛДВЭРЛЭНЭ

БИДНИЙ ТУХАЙ


“Мөнхийн цонх” Вакуум цонхны үйлдвэр нь 2005 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор Хуванцар вакуум цонх хаалга, Металл цонх хаалганы үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа дагнан  явуулсаар ирсэн бөгөөд үйл ажилллагаагаа эхлүүлснээс хойш хэрэглэгчдийнхээ эрх ашгийг энэ тэргүүнд тавин, эрүүл орчинд ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн үйлчлүүлэгчдийнхээ хүссэн хэмжээ загварын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, байгаль экологид хор нөлөөгүй бүтээгдэхүүний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.

2007онд *стандарт 2007 өргөмжлөл*, 2009 онд *стандарт 2009 өргөмжлөл*
2011онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага, 2014 онд “Монгол чанар”
өргөмжлөл, 2017 онд “Монгол чанар” өргөмжлөл
Одоогийн байдлаар манай компани нь удирдах албанд 4 хүний бүрэлдэхүүнтэй бусад 3 салбар
 хэлтсүүдэд 80 гаруй ажиллагчидтай одоогын их бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ
оруулж байна. Өнгөрсөн хугацаанд манай компанийн дадлага туршлагатай өндөр мэргэжлийн
 инженер, техникийн багууд барилгын угсралт, вакуум цонх, хаалга, хаалт, хана,
шумуулны тор зэргийг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж, гүйцэтгэж ирсэн ба
хийж гүйцэтгэсэн ажилуудынхаа захиалагч болон ашиглагчидтай байнга харилцаатай,
хамтран ажилладаг.
Манай компани нь Герман, Хятад, Солонгос, Турк улсын түүхий эд материалаар өөрийн
үйлдвэрийн зориулалтын байранд техник технологийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг
“Мөнхийн цонх” Вакуум цонхны үйлдвэр  нь хоногт 80 м2 цонх хаалга 7хоногт 500 м2 цонх
хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3салбар үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа тогтмол
 явуулсаар ирсэн билээ.
Бид хийсэн цонх, хаалга, хана, тагтны хаалтандаа 5 жилийн баталгаа олгож ашиглах заавар
өгөх ба харилцагч, хэрэглэгч нарынхаа санал хүсэлт, гомдлыг цаг тухайд нь түргэн шуурхай
барагдуулан ажиллаж ирлээ.
Барилгын цонх хаалганы чанар нь цонх, хаалганы түүхий эд үйлдвэрлэгч болон туршлагатай
цонх үйлдвэрлэгч хоёрын хамтын ажиллагааны үр дүн байдаг.

Бусдаас ялгагдах онцлог давуу тал:
•    5 төрлийн хуванцар материалаар олон төрлийн цонх үйлдвэрлэж байгаагаараа үнийн өргөн
 сонголтыг хийхэд хялбар болгож өгсөн
•    3 өөр  дүүрэгт салбар үйлдвэрүүдтэй учраас танд хамгийн ойр түргэн шуурхай соёлтой
үйлчлэх болно
•    Онлайн суртчилгааг маш хүртээмжтэйгээр дэлгэрэнгүй хийж өгснөөрөө таны цаг хугацааг
 хэмнэсэн
•    Шумуулны тор 4 төрөл
•    Харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн үйл ажиллагааг явуулж  чанартай
үйлчилгээг үзүүлэх үүднээс мэргэжлийн инженер техникийн ажилчид, мэргэжлийн өндөр
түвшинд бэлтгэгдсэн ажилтан ажиллагсадтай Монгол улсын барилгын салбарынхаа
тэргүүлэгч компаниудын нэг болохын тулд үйл ажиллагаа маань улам өргөжин бэхжсээр байна.
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үйлчлүүлэгч, харилцагчиддаа хамгийн сүүлийн үеийн олон улсад
танигдсан материалаар  найдвартай үйлчилгээ хүргэхийг зорьж ажилласаар ирлээ. Түүнчлэн хамтран
ажиллагсад, бизнесийн түншүүд, эрхэм харилцагчдынхаа итгэлийг алдахгүйн тулд  урт хугацааны хамтын
ажиллагааг хөгжүүлэх улмаар шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ
 оруулахын төлөө манай хамт олон санаа зорилго нэгтэй ажилладаг юм.
•    Энэ бүхний үр дүнд өнгөрсөн 17 жилд бид арвин туршлага хуримтлуулж, чамлахааргүй амжилт,
 үр дүнд хүрч чадсан билээ.