20 жилийн туршлага, 5 жилийн баталгаа БИД ЦОНХ, ХААЛГА ЗАХИАЛАГЧИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ЦАГ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЙЛДВЭРЛЭНЭ

ЗӨВЛӨГӨӨ

Танд дараах зөвлөгөөг хүргэе!!! 
"Мөнхийн цонх" вакум цонхны үйлдвэр 99668989, 96667873

   Вакум цонх хаалга хана хаалт шумуулны тор зэргийг хийлгэхдээ буруу газар сонговол ямар аюултайг хүргэхийг зорилоо!!!
     
     Миний бие 20 дахь жилдээ  вакум цонх, хаалга хийж байна. Энэ хугацаандаа зөндөө олон газар том жижиг гэлтгүй л цонх хаалга хийж явлаа. Хийж явахад вакум цонх хаалгатай мөртлөө хаалга цонхоо солиулдаг газар хувь хүн албан байгууллага зөндөө таардаг билээ. Энэ бүхэн юунаас болов гэхээр анхнаасаа цонх хаалганы тухай мэдлэг хомс учраас буруу сонголт хийсэн байдаг.
     Вакум цонхны үйлдвэр хэт олширшсноос чанаргүй стандартын шаардлага огтхон ч хангахгүй цонх хямд үнээр үйлдвэрлэгдэж байна.

  • БУРУУ ГАЗРАА СОНГОЖ ЦОНХ ХИЙЛГЭВЭЛ АЮУЛТАЙ

 Хуучны угсармал байрны цонх хаалга хэмжээ буруу авч хийснээс цаад шавар амалгаа гэр дотроосоо харагдаад өнгө үзэмж муутай болж


  • ГАДУУР ХЯМД ҮНЭ САНАЛ БОЛГООД БАЙДАГ ГАЗРУУДЫН ХИЙДЭГ ҮЙЛДЭЛ 

Гаднах хуулгыг нь хуулахгүй хийчихнэ. Тэгэхээр тэрнийг дараа нь яаж хуулахуу нисэж үхэх үү ганц хуулга хуулах гэж. Гаднах хуулга нь удах тусмаа хуулагдахаа болж эхэлдэг.


  • ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ ӨӨРСӨДДӨӨ АЛЬ БОЛОХ АШИГТАЙ ХИЙХ ГЭЖ ӨӨРСНИЙХӨӨ ЗАГВАРААР ХИЙХ СОНГОЛТ ОЛГОХГҮЙ
Онгойдогүй хийчихнээ нугас түгжээ бариул нтр орохгүй болохоор мэдээж ашигтай байж таараа тэглээ гээд бусдын эрх ашгийг уландаа гишгэж болохгүйшдээ. 1 2 давхар байвал ч дүүрч юм ашиглаад угаачина тэрнээс дээш давхар нь яахын цонхоо угаах гэж кран хөлсөлөхүү.     
  • БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ БАС ГАРГАДАГГҮЙ 

    Мэдээж барилга болгон төгс гадаргуутай биш далий мурий догол нтр гээд байлгүй л яахав тэрнийг нь бодолцож үзээд цэвэрхэн бөглөж болнодоо ингэж муухай юм хийж болкүэээ.

  • БАС ХЯМД ҮНЭ САНАЛ БОЛГООД БАЙДАГ ГАЗРУУДЫН ДУТАГДАЛ 


    Цаадуул чинь хулхи оригоо ч мэдэхгүй хийж байгаа байхдаа мэдээж хятадууд болсон хойно сайныг ч үйлдвэрлэнэ бас мууг ч үйлдвэрлэдэг улс SHIDE PROFILE гэдэг хятадын шарладаггүй хөлдөж хагардаггүй ISO9001 стандартын материалыг дууриалгаж хийгээд монголруу экспортлоод байгаамдаа тэгээд мэдээж зохиогчийн эрх патеэнтын зөрчил гаргахгүйн тулд нэг үсгийг нь өөрчилчихнө SHIDE SAIDE. Хийгээд удаагүй гэхэд л шарлаад эхэлцэн байнадаа хулхи бол хулхи л байдагшдээ цаашдаа бүр л шарлаад байна





user: Вакуум цонх сонгохдоо юуг анхаарах вэ?
montsonkh: Вакум цонх сонгохдоо материалыг нь нэн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй. Гадуур хийгдэж байгаа цонхнуудын түүхий эд болох материал нь олон төрөл байдаг.
Тэдгээрээс дурдвал Lung ching, BnBm, Pvc, LG, SHIDE, beier(монголд хийгдэж байгаа материал),гэх мэт хуванцар материалууд байдаг.

user: Энэ олон материалууд юугаараа ялгаатай вэ?
montsonkh:  Өөр өөр үйлдвэрийн хуванцар материалууд жишээ нь (талх чихэр, өгөөж, суман гүн, тэнгэрийн хишиг) гэдэг шиг хятад улсын хуванцар материал үйлдвэрлэдэг компануудын profile -ууд. эд нар дотроос хамгийн сайн материал нь SHIDE PROFILE бөгөөд энэхүү материал нь хятадын улсын үйлдвэрийн материал юм. бусад нь хувийн үйлдвэрийн материалууд юм.

 user: Монголд хийгдэж байгаа материал нь хятадынхаас сайнуу муу юу?
 montsonkh:  Хятадын хувийн үйлдвэрийн материалууд болох pvc, lung ching, bnbm гэх зэрэг материалууд 1-2 жилийн дараагаас гадны хэт нөлөөнд өнгөө алдаж шарлах, өвлийн тэсгэм хүйтэнд хагарч цуурах үзэгдэл их ажиглагддаг. Улсын үйлдвэрийн материал болох SHIDE profile-д энэ нь ажиглаггдаггүй нь давуу тал нь юм.